Боловсрол суваг телевизээс зохион байгуулагдсан “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч дуучин Б. Маралжингоо өөрийн хэн гэдгээ “240 цаг реалити шоу”, “Яг түүн шиг шоу” гээд шоу болгоноороо, дуу болгоноороо таниулж байгаа билээ. Монгол улсад түүнийг мэдэхгүй хүн үгүй болсон биз ээ.

“240 цаг реалити шоу”-ийн шилдэг оролцогч Б. Маралжингоо тэр шоугаараа өөрийн хичээнгүй, бүтээлч, ажилсаг, даруухан, гэрийн сайн эзэгтэй гэдгээ баталсан билээ.

Сонирхуулахад “240 цаг реалити шоу” -ны эхний 3 дугаарт ТАТАР хамтлагийн гишүүн Б. Мөнхчулуун буюу Мөөгий, жүжигчин Б. Эрхэмбаяр нартай нэг баг болсон ч жүжигчин Б. Эрхэмбаяр дүрмээ зөрчиж шоунаас хасагдсан билээ. Ийнхүү Б. Мөнхчулуун, Б. Маралжингоо нар хоёулахнаа үлдсэн ч нормоо давуулан биелүүлж ялалт байгуулсан юм. Түүний дараагаар Б. Шүүдэрцэцэгтэй нэг баг болсон ч Б. Шүүдэрцэцэгийн бие муудсны улмаас ажлаа орхиж, Б. Маралжингоо “Ганц дайчин ганцаардахгүй” хэмээн өөрийн бүх л хүч чадлаараа зүтгэсэн ч шоунаас хасагдсан билээ. Мөн шоуны зураг авалтаар биеээ авч явж буй байдал, зан ааш гээд бүгд л түүнийг “ТӨГС” хэмээн харагдуулж байв.

hqdefault

Боловсрол суваг телевизээс зохион байгуулж буй “Яг түүн шиг” шоунд 3 удаа аварга болсон буюу “Дархан аварга” болсон билээ. Дуулалт, байгаа байдал, биеээ яаж авч явах, зан ааш гээд бүгдээрээ л 100% мэт санагдуулж байв.

13227228_995940260491275_5344369550842490775_n_700

Дуучин Б. Маралжингоогийн талаарх 5 баримтыг та бүхэндээ хүргэж байна.

  1. Тэрээр айлын дунд, дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Б. Маралжингоо дурдахдаа аав ээжээрээ, мөн ганц хайртай дүүгээрээ бахархаж явдаг хэмээн дурджээ.
  2. Түүний үндсэн мэргэжил нь хөгжимчин болон дуучин. Төгөлдөр хуур тоглодог аж.
  3. Уур бухимдлаа дүүтэйгээ хамт хөгжим тоглож, дуу дуулж тайлдаг.
  4. Хөдөө зугаалгаар явах дуртай. Завхан, Хөвсгөл гэх мэт. Сонирхуулахад хөдөө зугаалгаар явахдаа үргэлж машиндаа дуу дуулдаг.
  5. Яг Түүн Шиг шоуны дугаар 7 дээр James Brown-ийг дуурайж, бүжиглэлтийг нь бэлдэж байх үедээ хөлөө хөх няц болтол бэлтгэлээ хийсний эцэст амжилт гаргажээ.

13494780_1031531660234323_518155428591540898_n

Facebook account : Maral Maraljingoo

Advertisements