Оросын нэрт зохиолч Лев ТолстойБусдыг муулж, өөрийг чинь магтаж байгаа хүнийг хэзээ ч бүү сонс” гэж хэлсэн аж. Энэхүү эшлэлийг та бүхэндээ “VAVAVO” хүргэж байна. 

 

Мөнгөний хадгаламж гэж юу байдгийг бид бүгд мэднэ. Бид банкинд данс нээж мөнгөө хадгалуулан хэрэгцээ гарвал авах гэж хураан хуримтлуулдаг. Харилцаа холбооны дүнд үүссэн итгэлийн хэмжээг “СЭТГЭЛ САНААНЫ ХАДГАЛАМЖИЙН ДАНС“-тай зүйрлэж болно. Энэ нь өөр хүнтэй байхдаа аюулгүй гэдгээ мэдрэх мэдрэмж юм.

Хэрэв би тантай харилцах сэтгэл санааны дансандаа эелдэг найрсаг зан, сайхан сэтгэл, үнэнч шударга зангаа хадгалан, өгсөн амлалтаа биелүүлж байх юм бол би хадгаламжтай боллоо гэсэн үг. Надад итгэх таны итгэл өссөөр энэ итгэлдээ шаардлагатай үед олон удаа түшиглэх болно. Би бүр алдаа гаргасан ч итгэлийн түвшин, сэтгэл санааны энэ хуримтлал маань үүнийг нөхөн төлөх болно.

Хувь хүний үнэнч чанар итгэл төрүүлдэг болохоор төрөл бүрийн хуримтлалын үндэс суурь болдог. Үнэнч чанар дутагдах нь итгэлийн дээд зэргийн хуримтлалтай данстай болох гэсэн аливаа оролдлогыг сүйтгэж мэднэ.

Үнэнч чанарт шударга зан багтдаг бөгөөд үүнээс хамаагүй өргөн ойлголт. Шударга нь үнэн хэлдэг байх гэсэн үг. Өөрөөр хэлбэл үгээ бодитойгоор батлахыг хэлнэ. Үнэнч гэхээр бодит байдлыг хэлсэн үгэндээ нийцүүлэх гэсэн үг.

Үнэнч байдлаа харуулах хамгийн гол аргын нэг бол эзгүй байгаа хүмүүст шударга хандах юм. Ингэснээрээ бид байгаа хүмүүсийн итгэлийг олж авна. Эзгүй хүмүүсийг хамгаалж байхдаа тэнд байгаа хүмүүсийн итгэлийг та олно.

Би танд хэн нэгнийг муулна гэдэг нь нүүрэн дээр чинь сайхан үг хэлээд араар тань муулна. Та миний ингэж байхыг үзсэн учир. Хоёр нүүр гаргана гэж үүнийг хэлдэг юм. Тантай харилцах дансанд энэ зан итгэлийн хуримтлал үүсгэж чадсан уу?

Үнэнч байх нь мөн хуурамч, мэхлэгч, олон нүүртэй, хүний нэр төрөөс доорд аливаа харилцаанаас татгалзана гэсэн үг. Толь бичигт: “Худал хэлэх гэдэг нь хууран мэхлэх сэдэл бүхий аливаа харилцааг хэлнэ” гэсэн байна.Үг хэл, байр байдал, аль ч талаараа харьцаж байхдаа бид үнэнч л бол бидний сэдэл хэзээ ч хууран мэхлэхэд чиглэгдэхгүй.

Дүгнэлт:

  1. Хэзээ ч хэн нэгнийг бүү ардуур нь муул. Энэ нь тухайн хүний итгэх итгэл замхарч таниас холдоно гэсэн үг.
  2. Бусдыг муулж, танийг магтаж байгаа хүнд хэзээ ч бүү итгэ, харьц, сонс. Би танд хэн нэгнийг муулна гэдэг нь нүүрэн дээр чинь сайхан үг хэлээд араар тань муулна. Та миний ингэж байхыг үзсэн учир.

Эх сурвалж : Стивен Ковей “Өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал” ном

 

 

Advertisements