Гүн овгын Г. Аюурзана -ийн “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” номын эшлэл Ямар үг хэлнэ хариуд нь тийм л үг сонсох болно хэмээх үгийг дэлгэрүүлэн хүргэе.

Та хүнд ямар үг хэлнэ хариуд нь түүнийгээ л сонсох болно. Муухай үг хэлж, бүдүүлэг хандсан тохиолдолд танд буцааж муухай үг хэлсээр энэ нь сүүлдээ ХЭРҮҮЛ болж хувирна. Харин сайн сайхан үг хэлж урам зоригоор тэтгэсэн тохиолдолд тухайн хүнийг баярлуулж, магадгүй тэр өдөржингөө аз жаргалтай, нүүр дүүрэн инээмсэглэлтэй явах ч юм билүү. Хүнд хамгийн сайн сайхан, урам зоригоор тэтгэсэн, дэмжсэн, үзэл бодол, сонирхлыг нь хүндэлж байх нь зүйтэй. Танийг сайн сайхан үгээр дэмжиж, урамшуулвал та өөдөөс нь уурлан МУУХАЙ ҮГ хэлэхгүй биз дээ, харин ч зөрүүлэн сайн сайхан үгийг сонсох болно. Бид бүгд л хүмүүс шүү дээ. Сайн сайхан зүйлд баярлаж, муу муухай зүйлд гутарж, гунидаг хүмүүс.

Бусдаас түрүүлж ам уралдан ярихаасаа бусдын үгийг чих тавин сонсох нь чамд өгөөжтэй. Тухайн хүнийг сонсох нь хамгийн том ХҮНДЛЭЛ юм. Үнэхээр танд таалагдахгүй, чамайг муу муугаар доромжилж байвал зүгээр л чимээгүй түүнээс холд. Ихэнхи хүмүүс ам уралдан зөрөлдөцгөөдөг. Хэрүүлд ялсан тохиолдолд та юу хождог вэ? Бодоод үз дээ. ХЭРҮҮЛЧ гэх хоч л зүүхээс өөр юу ч хожихгүй шүү дээ. Муухай үг хэлбэл та зөрүүлж муухай л үг сонсоно, сайхан үг хэлбэл та хамгийн сайн сайхан үгийг сонсох болно.

Дүгнэлт 

  1. Сонсож сурах гэдэг бол эн тэргүүнд тавих хүнийг хүндэлж буй шинж. Та ойлгосон ч байна уу, үгүй юу хамаагүй. Яриж дуусах хүртэл нь сонсох хэрэгтэй. Сонссноор та хэрэгтэй, шинэ мэдээлэл сонсоно. Харин яриаг нь ТАСАЛСАН тохиолдолд та юу ч хожихгүй.                                                                                                                                                                 Бусдаас түрүүлж ам уралдан ярихаасаа бусдын үгийг чих тавин сонсох нь чамд өгөөжтэй.
  2. Хүмүүст сайн сайхан зүйлийг хэлж, эерэг энерги тараах  нь танд өлзийтэй, өгөөжтэй. Эргээд очиход нүүр дүүрэн инээмсэглэлээр угтах сайхан орчинг та бүрдүүлнэ л гэсэн үг. Муу муухай зүйлийг хэлснээр та юу ч хожихгүй, авахгүй. Тухайн хүн шархалж, гомдож, та ч хэцүү байдалд орох болно. Иймд хүн бүхэнд САЙН САЙХНЫГ ТҮГЭЭ                          Ямар үг хэлнэ хариуд нь тийм л үг сонсох болно