Зорилгын хамгийн чухал зүйл бол ТЭВЧЭЭР.Тэвчээрийн гуравний нэгт хүлээцтэй хандаж сурах, гуравны нэгт өлсөж сурах (өлсөж чаддаг байх) , гуравны нэгт дуугай байх.

  1. Дуугай байхийн ач холбогдол
  • Хэрэгт холбогдохгүй
  • Дуугай байхад аливаа зүйлийг мэддэг, мэдэхгүй болохыг хэн ч тааж чадахгүй учир дараа нь ямраар ч ашиглаж болно.
  • Дуугай байхын хамгийн наад захын ач холбогдол дулаанаа алдахгүй, усаа алдахгүй, энергээ алдахгүй байснаар би мах бодид чинь сайнаар нөлөөлнө.

     2. Хүссэн цагтаа хоол унд хэрэглэхгүй байх.

Нэг хоногоос хэдэн өдөр хүртэл тэвчиж сурсан байвал нилээд өвчнөөс эрүүл мэндээ хамгаалж чадна. Ухаан бодлоо дайчилан тавьсан зорилгоо биелүүлж зөв шийдвэр гаргаж чадна.Хүн долоон хоногт гучин зургаан цаг хоол унд идэхгүй өлсөөд сурсан байхад биеийн эрүүл эсүүд биед байгаа өвчтэй эсийн ус уургийг шимэн авах үе, судасны хананд байгаа тос, давсны үлдэгдлийг өөрийн био урвалд ашигласнаар бие эрүүлждэг.Буддын шашны хуваргууд том үйл явдлыг тэмдэглэхийн тулд бие хэл сэтгэлээ ариусган мацаг барих болон хоол ундгүй өлсөж ухаан санаагаа сийрэг, хөнгөн шингэн болгон аливаа үйлийг бүрэн төгс биелүүлдэг бөгөөд 7-н хоногт заавал мацаг баридаг.Жишээ нь: Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн бурханч лам Пүрэвбат 2011 онд Худалдаа Үйлдвэрийн Дээд Сургуулийн  оюутнуудад лекц уншихдаа  мацаг барих (мацаг барих гэдэг нь цагаан хоол идэх, өлсөх  –  өлсөх гэдэг нь хоол унд идэхгүй байх) өлсөх чадвар эзэмшнээр олон өвчнөөс урьдчилан сэргийлэх болон өвчнийг эмчилж болох бөгөөд чихрийн шижин өвчтэй хүн мацаг барих, өлсөх чадварыг ном журмын дагуу сураад 10 хоног өлсөж чадвал чихрийн шижин өвчнөөс бүрэн салж чаднаа гэж ярисан нь 21-р зуунд шинжлэх ухаанаар нотлогдсон эрүүлжих гол аргуудын нэг юм.Энэ талаар Пол Верг-ийн өлсөхийн гайхамшиг гэдэг номыг уншвал мацаг барих, өлсөж сурах нь хүний амьдралд ямар их өгөөжтэй агууштай, сурууштай арга болохыг амьдрал бүрнээ харуулна.Гэхдээ өлсөх чадвар эзэмшихэд багаас нь эхлэн дэг журамтай, өлсөхийн өмнөх бэлтгэл, өлссний дараахи тайлал нь эрүүлжүүлэхийн гол анхаарууштай зүйл байдаг.Ийм учраас тэвчээрийн гуравны нэг нь өлсөж сурах юм.

3. Хүмүүн аливаа үйлд хүлээцтэй хандаж сурах нь гайхалтай үр дүнд хүрэхийг хүн бүр сориод үзэхэд илүүдэхгүй.Сурчихвал танд хичнээн өгөөжтэйг мэдрэх болно.Хүлээцтэй хандахад үг ярианаас эхлээд үйл хөдлөл, санаа бодол, ухаанаа зөв зарах шаардлагатай.Хүлээцтэй хандах нь хүнийг тайван, аливаа зүйлд сайн талаас нь эхлэж харахад сургадаг.Хэрвээ аливаа муу үйлийг муу өнцгөөс нь харвал хүлээцтэй хандах ямар ч боломжгүй болно.Хүн тависан их бага ямар нэг зорилгоо биелүүлэхдээ хүлээцтэй хандах үе шат заавал ирдэг.Хүлээцтэй хандахад тайван, аливаад сайхан сэтгэлээр хандах, итгэх, санаа бодол, нэг үзүүрт сэтгэл нийлснээр бүтдэг.Жишээ нь:Та нэгэн чухал ажлыг бүтээх хамгийн гол цэгт ирэхэд таний харьцагч танийг доромжилвол хүлээцтэй хандаж чадахгүй доромжлолыг даахгүй, сөргөвөл та зорилгоо биелүүлж чадахгүй гэхдээ доромжлолыг уучлах өршөөх чадвар эзэмшихэд, өөрийгөө дадлагажуулах зайлшгүй шаардлагатай аливаа муу муухай үйлд эхлээд сайн талаас нь хандаад сурчихвал таний гэрлэн бие , эерэг энергээр хамгаалагддаг учир танд муу үйлийн (доромжлол, хараал) сөрөг энерги гэрлэн биеийг чинь нэвтлэхгүй учир та ямар ч муу юманд өртөхгүй.Зарим нэг хүн хүний алдаа, дутагдлыг дандаа эерэг талаас нь харж хариу өгч байдаг жишээ нь тэр хүн хүний муулдаггүй, алдаа хийсэн бол алдааг нь ямар нэг зөв талаас нь тайлбарлахыг оролддог шунахын сэтгэлгүй , хараал хэлдэггүй учир түүний амнаас хараалын үг биш дандаа сайн сайхан, буяны үг, ундарч түүнтэй хүн болгон нөхөрлөж ханисахыг хүсэж байдаг,Жишээ нь:Зарим хөгшчүүд хараал хэлэхийн оронд буянаа нэм гэж хэлдэг нь үүний нэг жишээ.Хүлээцтэй хандахын  жишээ:Хэрэв хүн сэтгэл оюунаа сайхан сэтгэлээр цэнэглээгүй итгэл өрөвлөж сураагүй бол хүлээцтэй хандаж чадахгүй.

Монгол Улсын иргэн, эмч Б. Сосорбарам  2014 оны 1-р сарын 14-нд бичив.

Advertisements