Хэн нэгэнтээ хэрэлдээд, маргалдсан үед эсвэл урам тань хугарч зовлон бэрхшээл тохиолдож өөрийгөө стрессдүүлж байна уу? Тэгвэл “Амьдралд стресс хэрэггүй штээ” сэтгэлийн амар амгаланг мэдэрч, өөрийгөө тайвшруулах аргуудаас та бүхэнд хуваалцья.

  1. Бүх зүйлийг мартан, сайн сайхан бүхнийг төсөөлж, урт гүнзгий амьсгаа ав. gf   Таван секунд урт амьсгаа авч, таван секунд амьсгаагаа барихад таны хэвлий тэлэх болно. Үүний дараагаар дахин таван секунд амьсгаагаа гаргах хэрэгтэй. Хэд хэдэн удаа энийг давтан хийж урт амьсгаа авах нь зүйтэй. Урт амьсгаа авахад бэрхшээлтэй байж болох юм, энэ нь ялангуяа та маш их ууралсан, нээрэвтсэн, стрессдсэн үед тохиолдоно. Гэвч ийм үед урт амьсгаа авах нь илүү ашигтай.
  2. Орчин тойрноо анзаарч, шинэ соргог, сайхан бүхнийг харж, сонсож, үнэртэж таашаал ав

Untitleddas

Таны эргэн тойронд анхаарлыг тань татаж болохуйц зүйлээр та өөрийгөө тайвшруулж болно. Жишээлбэл: намуухан дуу сонсож, цонхоор хүмүүсийг ажиглан эсвэл цэцэг үнэртэж, ном уншсан ч болох юм. Энэ нь таныг стресс мөн цусны даралтыг бууруулж өгдөг. Мөн мэдлэгийг тань тэлж, тайвшрахад туслах аргуудын нэг.

3.  Ямар нэгэн дасгал хий. 

hv

Та уурлаж, стрессдсэн үед анхаарлаа өөр тийш нь хандуулах нь зүйтэй. Ямарваа нэг дасгал хөдөлгөөн хийсэн үед та түүндээ татагдах болно. Мөн таний сэтгэл санааг сайжруулж, булчингийн хүчдэлийг багасгадаг.

4. Та хэрвээ тэжээвэр амьтантай бол түүндээ цаг заваа гарга 

ds

Нохой, муур болон тэжээвэр амьтад таний дарамттай үед тайвшруулж чаддаг. Та түүнтэй гадуур хамт алхах, эрлэх, тоглох үед сэтгэл санаа тань дээрдэх болно. Судалгаанд гэрийн тэжээвэр амьтан худалдан авсан хүмүүсийн 55% нь зөөлөн ханддаг, сайхан сэтгэлтэй болсон ба 44% нь өөдрөг, эерэг үзэлтэй болжээ.

5. Бодож, мэдэрч байгаа бүхнээ тэмдэглэл хөтөлж бич. Untitledds

Өөрийн мэдэрч байгаа бүх зүйлээ тэмдэглэн хөтөлж бичсэнээр сэтгэл тань дээрдэх болно. Учир нь яг л хүнд сэтгэлээ нээгээд бүх зүйлээ хэлж байгаа мэт мэдрэмж төрнө. Хамгийн гол нь бүү залхуураарай. Дараа нь уншихад ч дурсамжтай шүү дээ 🙂

Эх сурвалж: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://www.wikihow.com/Calm-Down

Advertisements